image
clock
2026-10-09
СЭРГЭН МАНДАЛТЫН УРЛАГ ХҮНИЙ ОЮУН УХААН, ХҮЧ ЧАДЛЫГ МАГТАН ДУУЛДАГ

Үеийн үед урлаг судлаач, урлаг сонирхогчдын анхаарлын төвд байсаар ирсэн Италийн Сэргэн мандалтын нэрт зураач Рафаэл Сантигийн “Хөрөг” бүтээл Жиан Лоренцо Бернинигийн “Хүрэл баримал”-ыг онцолсон "Их далайн салхи тал нутагт: РАФАЭЛ БА БЕРНИНИ” тусгай үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейгээс олон нийтэд зориулан дэлгээд байгаа.

Үзэсгэлэнтэй уялдуулан үзэгчдэд мэдлэг нэмэх үүднээс урлаг судлаач, урлагийн түүхч, багш О.Сосорийг урин "Дэлхийн урлагийн түүх: Сэргэн мандалт ба Барокко"сэдвээр үнэ төлбөргүй лекцийг (2026.10.09) уншууллаа.

Сэргэн мандалтын урлаг нь хүний оюун ухаан, хүч чадлыг магтан дуулдаг. Бернини XVII зууны төлөөлөгч Барокког үндэслэгч. Барокко хүний бие бялдрын хөдөлгөөнийг хамгийн эрчтэйгээр харуулдагаараа онцлогтой.Барокко уран зургууд тайван бус байдал, хэт олон дүр дүрслэл, хязгааргүй үргэлжлэх орон зайгаараа ялгардаг бол, уран барималд сэтгэл догдлол, хүсэл тачаалыг дөвийлгөх нь түгээмэл гэдгийг багш О.Сосор лекцийнхээ үеэр онцоллоо.