
KOICA (БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага)-ын шугамаар сайн дурын ажилтан Юүн Сүбин Чингис хаан Үндэсний музейд хоёр жилийн хугацаанд /2024.08-2026.08/ ажиллаж өөрийн мэдлэг, оюунаа музейн ажилтнуудтай хуваалцаж харилцан туршлага солилцлоо.
Түүний ажиллах хугацаанд чиглүүлэгчээр музейн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны төвийн эрхлэгч Т.Энхтунгалаг, хариуцагчаар Үзэсгэлэнгийн дизайнер, куратор Л.Есөнтэй нар ажиллав.
Хийж гүйцэтгэсэн ажлууд:
- Музейн тусгай үзэсгэлэнгийн хэвлэл, постерийг графикаар бэлтгэв.
- Үзэсгэлэнгийн нэгжийн гишүүний нэгэн адил дэглэлтийн ажилд оролцов.
- Албан хаагчдын дунд солонгос хэлний сургалт явуулж 16 албан хаагчид анхан шатны мэдлэг олгов.
- “Дижитал архивт суурилсан үндэсний музейн үйлчилгээг орчин үеийн болгох төсөл”-ийг боловсруулж 17мянган ам.долларын санхүүжилт шийдвэрлүүлэв.
Үр дүнд нь:
- Музейн үзүүллэгийн заалуудад ухаалаг газрын зураг байршуулж, музейгээр үйлчлүүлэх үзэгчдэд мэдээлэл хүргэх системийг бүрдүүлэв.
- Музейн албан ёсны веб сайтыг шинээр хийх ажлыг уг төслөөр гүйцэтгүүлэн хүлээлгэн өгөв.