
Дэлхийн соёл, Шинжлэх ухааны хамгийн том байгууллага ЮНЕСКО-ийн 48 дугаар чуулган БНСУ-ын Бусан хотноо энэ өдрүүдэд хуралдаж, Монголын анхны төрт улс Хүннүгийн язгууртны цогцолбор дурсгалыг (2026.07.25) бүртгэлээ. Төв аймгийн Борнуур сумын нутаг дахь Ноён уул, Баянцагаан сумын нутаг дахь Чихэртийн Зоо, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын нутаг дахь Дуурлиг нарс, Архангай аймгийн нутаг дахь Гол Мод I-II, Ховд аймгийн Манхан сумын нутаг дахь Тахилтын хотгор гэсэн цогц дурсгалуудыг судлах ажил Чингис хаан Үндэсний музейд хэрэгжсэн төсөл үр дүнгээ дэлхийд данслуулж чадлаа. Хурлын үеэр “Эрдэмтдийн ажлын хэсгийн ахлагч, Чингис хаан Үндэсний музейн захирал Академич С.Чулуун “ЮНЕСКО-д Хүннүгийн язгууртны дурсгалууд бүртгэгдсэн явдал нь хүн төрөлхтний өв болж байгаагаас гадна анхны төрт улсын түүхээ дэлхийд зөвшөөрүүлcэн үйл явдал болж байна. Эрдэмтдийн олон жилийн судалгааний үр дүн өнөөдөр гарч байна” хэмээв. Ийнхүү Чингис хаан Үндэсний музей нь хүн төрөлхтний өвийг хадгалсан музей болж байна.