image
clock
2026-07-09
С.ЧУЛУУН “ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛЛАА

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Чингис хаан Үндэсний музей БНСУ-ын Үндэсний өвийн захиргааны харьяа Далайн өвийн үндэсний хүрээлэн хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг (2026.07.09) байгууллаа.

Санамж бичгийг Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун, Үндэсний өвийн захиргааны дарга Хо Мин нар усан доорх соёлын өвийг хамгаалах конвенцыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд үзэглэв.

Санамж бичгийг байгуулснаар ирэх оноос тус улсад жилд музейн гурав хүртэлх ажилтан усан доорх соёлын өвийн мэргэжилтнээр бэлтгэгдэх, 2028 онд хамтарсан усан доорх хайгуул, тандалт судалгааг манай улсад хийж туршлагажиж, Монгол Улсын усан доорх малтлагыг хөгжүүлэх ажлын эхлэл ийнхүү тавигдаж буй юм.

Усан доорх соёлын өвийн үнэ цэнийг судлах, хамгаалах, ашиглахтай холбоотой хамтарсан судалгаа, хайгуул хийж, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, үзэсгэлэн гаргах, мэдээлэх, сурталчлах болон бусад чиглэлээр хамтарна.