image
clock
2026-07-01
АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮД УУЛЗАЛТ ХИЙВ

БНСУ-ын КОЙКА-ийн буцалтгүй тусламжаар Чингис хаан Үндэсний музейд “Музейн дижитал контент хөгжүүлэлт болон үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл” хэрэгжиж эхэлсэн.

БНСУ-ын төслийн Ажлын хэсгийнхэн Чингис хаан Үндэсний музейд ирж, төслийн хугацаанд хийж хэрэгжүүлэх асуудлын талаар хоёр тал санал (2026.07.01) солилцов.

Уулзалтад ССАЖЗЯ-ны Соёлын өвийг хамгаалах, хөгжүүлэх бодлого зохицуулалт хариуцсан шинжээч О.Мэндсайхан, музейн Гадаад харилцаа хамтын ажиллагааны төвийн эрхлэгч Т.Энхтунгалаг, КОЙКА-ийн Монгол дахь дэд суурин төлөөлөгч Ким Сон Э, Ким Ён Сан дэд дарга бусад төлөөлөл байлцав.

Уулзалтаар төслийн удирдах хороог ирэх 9 сард байгуулах, музейн ажилтнуудын чадавхыг сайжруулах үүднээс Монгол Улсад 9 дүгээр сард, Солонгос Улсад 10 дугаар сард сургалтад хамруулах, музейн хэрэгцээ шаардлагад тулгуурласан тоног төхөөрөмжийн судалгааг гаргаж нийлүүлэх асуудлаар ярилцаж тохиролцов.

БНСУ-ын КОЙКА байгууллагын буцалтгүй тусламжаар анх удаа Монгол Улсын соёлын салбар тэр дундаа музейн салбарт соёлын томоохон төсөл хэрэгжиж буй юм.