image
clock
2026-07-01
ХБНГУ-ЫН БУНДЕСТАГ ДАХЬ ГЕРМАН-ТӨВ АЗИЙН ПАРЛАМЕНТЫН БҮЛГИЙН ДАРГА КРИСТИАН ГЁРКЕ ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД ЗОЧЛОВ

Манай Улсад албан ёсны айлчлал хийж буй ХБНГУ-ын Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийн дарга Кристиан Гёрке (Die Linke) тэргүүтэй төлөөлөгчид Чингис хаан Үндэсний музейд (2026.06.30) зочлов. 

Төлөөлөгчдийг тус музейн музейн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны төвийн эрхлэгч Т.Энхтунгалаг угтан авч уулзан, Чингис хаан Үндэсний музейгээс ирэх аравдугаар сард ХБНГУ-ын Берлин хотын Пруссын Соёлын Өвийн Сан, Берлиний Улсын музейдийн харьяа Өвөг ба Эртний Түүхийн музейтэй хамтран зохион байгуулах “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” тусгай үзэсгэлэнгийн үзэл баримтлал, бэлтгэл ажлын талаар ярилцаж санал солилцлоо.

Төлөөлөгчид Чингис хаан Үндэсний музейн танхимуудаар зочлон, Хүндэтгэлийн өргөөн дэх Их шүтээнд хүндэтгэл үзүүлээд хамтарсан үзэсгэлэн зохион байгуулалтад дэмжин ажиллахаа илэрхийлэв.