
”Эх түүх-Нэг Монгол” уриатай Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн Төрийн ордонд өнөөдөр (2026.04.15) эхэллээ.
Зөвлөгөөнийг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Аугаа түүхээ өвлүүлэн үлдээх, эх орон, төрт ёс, өвөг дээдэс, өв соёлоороо бахархах сэтгэлийг төлөвшүүлэх, сурталчлан таниулах, үндэстний ой санамжийг бататган бэхжүүлэх үйлсэд түүхийн багш, түүхчид, соён гэгээрүүлэгчид манлайлах учиртай”-г хэллээ.
Энэхүү санаачилгыг дэмжиж Монгол Улсын бүх шатны түүхийн багш нарыг Чингис хаан Үндэсний музейд үнэ төлбөргүй сургалт явуулах эрхийн үнэмлэх олгохоор шийдвэрлэлээ.
Улсын анхдугаар зөвлөгөөний үндсэн илтгэлийг Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун “Дэлхий дахин дахь Монголын түүх, соёлын судалгаа, сурталчилгаа” сэдвээр хэлэлцүүлж, нэгдсэн хуралдааныг удирдан явууллаа.
Тэрбээр илтгэлдээ Монголын түүхийн судалгаа нь сүүлийн 200 гаруй жил хөгжиж буй дэлхийн томоохон улс орнуудад уламжлал болон тогтсон монгол судлалын хөгжлийн түүхтэй уялддаг. Монголчуудын түүх, соёлын өв дэлхийн хамгийн олон оронд тархан хадгалагдаж, тухайн улсынхаа тэргүүлэх чухал өв болж байдаг” гэдгийг тодотгов.
Түүхийн багш нарыг харьяалагдах дүүрэг, аймаг орон нутгийн боловсролын газраар дамжуулан баталгаажуулж үнэмлэх олгоно.
Дээрх зөвлөгөөнд оролцож буй ерөнхий боловсролын сургуулийн 630 түүхийн багш нар Чингис хаан Үндэсний музейгээр үйлчлүүлж байна.