image
clock
2026-03-01
МУЗЕЙН АЧААЛЛААС ХАМААРЧ СҮҮЛИЙН ҮЗЭГЧИЙГ 15:00 ЦАГТ ХҮЛЭЭН АВНА

Жил бүр гуравдугаар сарын эхний 7 хоногт төрийн өмчийн бүх музей “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчилдэг.

Музейн танхимуудаар зочилход үзэгч Та багадаа л гэхэд хоёроос гурван цагийг зарцууулах учраас дээрх өдрүүдэд үзэгчдийн ачааллаас хамаарч сүүлийн үзэгчийг 15:00 цаг хүртэл хүлээн авах тул, музейг зорин ирэхдээ цагаа төлөвлөж, тооцож ирэхийг зөвлөж байна.

Үзэгч Та музейн Чингис хаан Хүндэтгэлийн өргөө, Алтан шүтээн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх бол төлбөртэй, байнгын үзүүллэгийн танхимуудаар үнэ төлбөргүй үйлчлүүлнэ.

Нээлттэй өдрүүдэд ачаалал ихэсснээс үүдэн музейн үзмэрийн хадгалалт, хамгаалалт алдагдах эрсдэл тулгардаг тул, бусад өдрүүдэд хүүхдүүд ангиараа, найзуудаараа, ганцаараа хэдийд ч дуртай цагтаа ирж музейгээ хэдэн ч удаа үзэж “Музейд суралцахуй” боловсролын хөтөлбөрүүдэд хамрагдаж, хичээлээс гадуурх практик цаг дээр хичээлийн шугамаар музейд ирж үйлчлүүлэн түүх, соёлын ертөнцөөр илүү тухтай аялах боломжтой.

Музейн тухай хуулийн 9.1-д Монгол Улсын харьяат 0-16 насны хүүхэд музейн үзүүллэгийн танхимаар үнэ төлбөргүй үйлчилгээг өдөр бүр үзүүлдэг учраас, нээлттэй өдрүүдийн үеэр музейн ачаалал хэт ихэсдэг тул бага насны хүүхдээ музейд дагуулж ирэх нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөөтэйг анхаарахыг хүсье.