image
clock
2025-09-29
БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

ёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/36 дугаар тушаалаар батлагдсан “Чингис хаан музейн” дүрмийг “Чингис хаан Үндэсний музейн дүрэм” гэж, мөн байгууллагын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг Соёлын сайдын тушаалаар тус тус шинэчлэн батлуулах саналыг боловсруулав. Бүтэц, зохион байгуулалтын хувьд өмнөх 8 хэлтсийг 4 төв болгон 4 хэлтсийн даргын орон тоог цомхотгон, дутагдалтай байгаа камер ханагч, үзмэр харгалзагч, борлуулалтын зохион байгуулагч, барилга ашиглалтын инженер, үйлчлэгч зэрэг орон тоог нэмэх нөхцөл бүрдэж байна. 

Сайдын тушаал албажсаны дараа төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийн хүрээнд буюу Төсвийн тухай хуулийн 16.5.9-д дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрснөөр үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсвийн хүрээнд шинэчлэн тогтоох гэж заасныг дагуу ажлын байрыг оновчтой хуваарилан ажиллана.

элгэрэнгүй мэдээлэл авах: Чингис хаан Үндэсний музейн Захиргаа, эрх зүйн багийн Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан арга зүйч С.Алтангэрэл

Хаяг, утасны дугаар: Чингис хаан Үндэсний музей, 15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Ж.Самбуугийн гудамж, 70212222