image
clock
2025-05-05
ОХУ-ЫН БҮГД НАЙРАМДАХ БУРИАД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН МУЗЕЙД ЗОЧИЛЛОО

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын тэргүүн А.С.Цыденов тэргүүтэй төлөөлөгчид Чингис хаан Үндэсний музейд (2025.05.04) зочилж, музейн хүндэтгэлийн өргөө дэх Чингис хааны Алтан хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

Хүндэт зочдыг музейн менежер Д.Эрдмаа угтан авч, тайлбарлагч А.Нагар музейн танхимуудын үзмэрийн тайлбарыг хийлээ.