Хүүхдийн төв номын сангаас Үндэсний бичиг үсгийн баярын өдрийг тохиолдуулан Монгол бичгийн тэргүүний уншигч шалгаруулах улсын XIX уралдаан, “Төрөлх Монгол хэл” уран бичлэгийн улсын X уралдаан (2025.05.03,04)-ыг Чингис хаан Үндэсний музейд зохион байгууллаа.
Монгол үндэсний нэгдмэл үнэт зүйлсийн дархлааг бэхжүүлэх, бичиг соёлын хүрээг тэлж, өвлөн уламжлуулах, сурч эзэмших, сурталчлан түгээн дэлгэрүүлэх зорилгоор хоёр насны ангилалд 21 аймаг, нийслэлээс шалгарсан тэргүүний уншигчид оролцдог.
10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Төрөлх Монгол хэл" уран бичлэгийн улсын уралдааны шилдэгээр:
1-р байр С.Сүхбат /Говь-Алтай аймаг 12 анги/
2-р байр Н. Дашням /Дундговь 12 анги/
3-р байр Н. Чамин-Эрдэнэ /Хэнтий аймаг 12 анги/, тусгай байр А. Хүслэн /23-р сургууль 11 анги/, Н. Лхавганаран /Сэлэнгэ аймаг 12-р анги/ нар тус тус шалгарлаа.
Уралдааны үеэр оролцогчдод Чингис хаан Үндэсний музейг үзэх 16 нас хүртэлх сурагчдад үнэ төлбөргүй, удирдан ирсэн багш нарт 50 хувийн хөнгөлттэй үнээр үйлчлэв.
Уралдаан хамтран зохион байгуулагчаар ССАЖЗЯ, Соёл урлагийн газар, Чингис хаан Үндэсний музей, Сод номун төв, Монгол бичгийг дэмжих сан, Дэлхийн мөрөөдлийн сургууль ажиллаж, ивээн тэтгэгчээр Сайн моторс, Сайн электроникс, Жиком пресс, Эвсэг компани ажиллаж Монголын ирээдүй болсон хүүхэд залууст оюуны хөрөнгө оруулалт хийлээ.