Манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг тэргүүтэй төлөөлөгчид Чингис хаан Үндэсний музейд (2025.04.28) зочлов.
Хүндэт зочныг Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун угтан авч, Монголын эртний төрт улсын болон Их Монгол Улсын танхимуудаар зочлуулан, Монголын түүх соёлын сор болсон бүтээлүүд, үзмэрүүдийг тайлбарлан Монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн өв, соёлыг танилцууллаа.
Зочид музейн танхимуудаар зочилж, Чингис хаан Үндэсний музейн хүндэтгэлийн өргөөн дэх Чингис хааны Алтан хөшөөг үзэж сонирхлоо.